УБ Паркинг Нууцлалын Бодлого
Харилцагч таны мэдээллийн нууцлалыг бид хүндэтгэх бөгөөд нууцлалтай байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм. Энэхүү Нууцлалын Бодлогын зорилго нь таныг УБ Паркингийн харилцагч болсон цагаас эхлэн бид танаас хувийн ямар мэдээллийг яагаад авдаг, тэдгээр мэдээллийг ямар зорилгоор хэрхэн ашигладаг болон цаашлаад хэрхэн хамгаалдаг талаар тайлбарлах болно.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
|
УБ Паркинг нь харилцагч таны хувийн мэдээллийг УБ Паркингийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон гуравдагч байгууллагуудаар дамжуулан авах болон хадгалах боломжтой.
- Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, регистрийн дугаар эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг, шуудан болон и-мэйл хаягууд, утасны дугаар, факс гэх зэрэг мэдээллүүд
- Таны УБ Паркингийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг, байршил болон хандалтын түүх
- Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл
|
Бид яагаад цуглуулдаг вэ?
|
Бид Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд таны мэдээллийг дараах нэр бүхий шалтгаанаар бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой:
- Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх;
- Таны асуултад хариулах болон таны ирүүлсэн үйлчилгээний хүсэлтийг биелүүлэх;
- УБ Паркингийн үйл ажиллагааг дэмжих;
- Харилцагчаас ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалган барагдуулах;
- Таны өгсөн мэдээлэлд үндэслэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож харилцагчид хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулах;
УБ Паркинг нь таны мэдээллийг дараах нөхцлүүдэд хууль сахиулах эрх бүхий байгууллуугуудтай хуваалцах нөхцөл бүрддэг:
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах болон яллах аль ч шатны шүүхийн байгууллагад (үүнд мөнгө угаах, терроризм, залилан болон бусад санхүүгийн холбогдолтой гэмт хэргүүд хамаарна)
- Монгол улсын болон ОУ-ын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, захирамж, шүүхийн шийдвэр, засгийн газрын хориг эсхүл хориг арга хэмжээ, санхүүгийн гүйлгээний хууль тогтоомжийн хүрээн дэх тайлагналын шаардлагууд, болон аливаа эрх бүхий зохицуулагч болон хууль сахиулах байгууллагууд эсвэл шүүх бүрэлдэхүүн болон солилцооны байгууллагуудаас шаардсаны дагуу;
|
Бид таны мэдээллийг хэнтэй хуваалцах боломжтой вэ?
|
Бид таны мэдээллийг УБ Паркингаас гадагш дараах нэр бүхий байгууллагуудад өгөх үүрэгтэй:
Хуульд заасан эрх бүхий байгууллагууд:
- Аливаа шүүх, арбитрын бүрэлдэхүүн, зохицуулагч болон хууль сахиулах байгууллага, солилцооны байгууллага, татварын алба эсхүл бусад эрх бүхий албан тушаалтан эсхүл тэдгээрийн эрх бүхий албан тушаалтнууд;
- Монгол улсын холбогдох хууль тогтоомж ба /эсхүл зохицуулалтын дагуу таны мэдээллийг задруулж болох эрх бүхий эсхүл шаардлагатай этгээд;
- Аливаа зээлийн товчоо эсхүл зээлийн лавлагааны болон үнэлгээний агентлаг, даатгагч эсхүл даатгалын зуучлагч, шууд болон шууд бус зээлийн хамгааллын үйлчилгээ үзүүлэгч, залиланг мөрдөн шалгах болон урьдчилан сэргийлэх агентлагууд
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх зорилготой зээлийн шалгалт, мөнгө угаахын эсрэг холбогдох шалгалтуудыг хийх эрх бүхий санхүүгийн байгууллага;
- Таны мэдээлэлд хандах эрхтэй эсхүл таныг төлөөлөх эрх бүхий этгээд;
УБ Паркинг нь маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг таны зөвшөөрөлтэйгөөр өөрийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хуваалцах боломжтой.
|
Бид таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
|
- УБ Паркинг таны нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн.
- Харилцагч УБ Паркинг байрлах дансаа хаалгасны дараа ч харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг UBParking хангасаар байх болно.
- УБ Паркинг нь харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор технологийн болон процессын аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
- УБ Паркинг нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартууд болон шилдэг туршлагуудыг нэвтрүүлсэн.
- УБ Паркингийн төлбөрийн систем нь Олон улсын Аюулгүй болон Нууцлалтай байдлын шаардлагуудыг бүрэн хангасан болно.
- УБ Паркинг нь гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу Мэдээллийн Аюулгүй Байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах хатуу шаардлага тавьдаг. Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран, бид харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилладаг болно.
|
Асуулт
|
- Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа эсхүл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар холбоо барина уу.
Харилцагчийн мэдээллийн төв: 7714-4411; И-мэйл хаяг: info@ubparking.mn
|
Нууцлалын мэдэгдэл
Монгол улсын болон ОУ-ын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд УБ Паркинг нь харилцагч таны хувийн, нууцлалтай мэдээллийг танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх зорилгоор танаас болон гуравдагч байгууллагаас авах боломжтой бөгөөд маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг таны зөвшөөрөлтэйгөөр өөрийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хуваалцах боломжтой.
Харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг хамгаалах нь УБ Паркингын гол зорилгуудын нэг юм. УБ Паркинг нь харилцагчийн нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн.